|
Видео

Шинэ мэдээ

Т.Дэлгэрмөрөн: Монгол ах дүүс минь амь насаараа хохироод дуусаж байна

 
 

Т.Дэлгэрмөрөн: Монгол ах дүүс минь амь насаараа хохироод дуусаж байна

 

Дуучин Т.Дэлгэрмөрөн агаарын бохирдлын эсрэг тэмцэж эхэллээ. ТэрбээрМонгол ах дүүс минь амь насаараа хохирч байгааг учирлаж, гадаадад байгаа монголчуудаас тусламж хүссэн байна.

Т.Дэлгэрмөрөн цахим хуудсанаа "М.Энхболд, Ц.Элбэгдорж нар хамаагүй ээ, тэртээ тэргүй цагийн эргүүлгэнд гинжлэгдэнэ. Цаана нь байгаа авлигачид ч зүгээр өнгөрөхгүй. Тэд тэнгэрийн гэсгээлээ хүртэнэ. Цаана чинь жирэмсэн эх, нярай хүүхэд, Монгол ах дүүс минь амь насаараа хохироод дуусаж байна. Европ, Америк тивд байгаа монголчуудаа гуйж байна! та нар минь улс Монголынхоо төлөө нэгдээд НҮБ, Юнеско-гийн анхаарлыг татах боломж олцгоогооч. Гурван хөлт сандлын дор жагсаад иргэнийхээ үүргийг эрхэмлэн гийгүүлээч!!!

Энд ах дүүс чинь үнэхээр амь насаа барцгааж байна. Эмнэлгээр дүүрэн хордсон хүүхдүүд, хэвлийдээ эндсэн үрс, төрдөө гомдсон эцэг эх, эмээ өвөө, элдэв янзын хос эрхтэнтэй хүмүүс, бүр байдагтаа тулчихлаа үнэхээр!!! Зориг гаргаж дуугарах урлаг спортынхон байтугай зусардаж гүйсэн боломжтой бүхэн зугаа цэнгэл хөөгөөд харийн нутагт хүйтэн өвлийг өнгөрөөцгөөж байна. Энд байгаа ядарсан ах дүүс минь эндэж үхээд дууслаа туслаачээээээээээ!!!" хэмээн бичжээ.



Х.Хулан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.