![]() |
Видео
Шинэ мэдээ
Ах дүүс халимны амийг аврав
Канадын Гэгээн Лоренсын эрэг дээр энэ сарын эхээр амарч явсан гэр бүл белуга халимны тугал хайргадсан байхыг олжээ. Ойртон очих үед зулзаган халим хүйндээ орооцолдсон байхыг олж харсан учир төрөөд удаагүй байгааг мэдсэн аж. Бяцхан халимны ээж ойр хавьд харагдахгүй байсан бөгөөд уг гэр бүлийн хүүхдүүд тусламж иртэл бяцхан халимыг норгож байв. Дүүтэйгээ далайн эргээр явж байхдаа бяцхан халимыг олсон 15 настай Николас Миллард "Бид бяцхан халимыг нүх ухаж хийгээд усаар дүүргэж, арьсыг нь чийгшүүлсэн. Ах бид хоёр таван минут тутамд нэг хувин ус авчирч асгасан ч ус хөрс рүү хурдан шингээд байсан гэж "CBC NEWS”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Үдээс хойш далайн хөхтөн амьтан судлалын төвийн баг туслахаар ирж, бяцхан халимыг усанд тавьж, белуга халимны сүрэгтэй нийлүүлжээ. Судлаачид бцяхан халим хэрэв ээжийгээ олж чадахгүй бол түүний хувь заяа бүрхэг учир түүний мөрийг мөшгих шаардлагатай болж ч магад хэмээн үзэж арьснаас нь дээж авчээ.
Д.Од
Bolod.mn
