![]() |
Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй

МУГЖ Н.Батцэцэг
Эрхэм хүндэт та бүхэнд сар шинийн мэнд дэвшүүлж, гарч буй хонь жилдээ амьдрал нь тэгш дүүрэн жаргалтай байж , ажил төрөл нь сэтгэлчлэн бүтэж явахыг ерөөе. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй
МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн
Амь алдар нэгтэй Монголчууд минь зон олон минь ээ. Үйл заяаныхаа эзэд нь бид,үнэн мөн чанарын эхлэл нь бид,хэрхэн мөнх оршихуйн бодь мөрийн зэрэг дэвээ бид л зурдагаас хойно бодол хийгээд оюун ухаанаа цэгцлэж,болгоомж ур чадлаа нэгтгэн эх орон,ирээдүйн үр хүүхэд,өтгөс буурлаасаа үзсэнээ өвлүүлэн үлдээж,үнэмших сэтгэлийн уг чандаасаа Монгол хүмүүн лугаа дэвшин дээшлэж,дэлхийг чимсэн хаан Чингис лугаа адил,дэлгэр сайхан амгалан амьдарцгаая.Сар шинээ сайхан угтаарай,санасан бүхнийхээ эзэн нь байгаарай хурай хурай хурай.
"X түц” продакшны захирал СТА Н.Онон
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй монгол зон олон, элэг нэгт ахан дүүс та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлээд"Галзууруулагч" хэмээх модон хонь жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөе.
"Хувьсал" продакшны жүжигчин СТА Д.Ганцэцэг
Алд бие минь алжааваас алжаатугай ахуй төр минь бүү алдартугай.Бүтэн бие минь зовбоос зовтугай бүрэн улс минь бүү задартугай хэмээх үгийг яг энэ цаг дор эгэл ардаас эхлээд ихэс дээдэс хүртлээ хүн бүр санаж сэрээсэй.Монгол зон олон минь сайхан битүүлж, сайхан шинэлээрэй. Хөхөгчин хонин жилдээ бие тань эрүүл, сэтгэл тань сүү шиг цагаан, бодол тань ариун тунгалаг, ухаан тань саруул уужим, үг тань цэцэн мэргэн, үйлс тань зөв шударга байх болтугай. Түмэн олон минь амгалан ,Төр улс минь төвшин, Монголын минь хийморь лундаа нь өөдөө байж, буян заяа нь дэлгэр оршиг.Хурай ,Хурай, Хурай...
"Маск" продакшны жүжигчин СТА Ц.Ганзориг
17-р жарны Галзууруулагч хэмээх модон хонь жилдээ хийморьлог монголын ард түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж үйлс бүтээл тань монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч,үр удам тань зандан модны мөчир шиг эрүүл эрүүл чийрэг торниж,юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэчлэн бүтэж буян заяа нь булаг мэт ундарч байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.Та бүхэн хотол олноороо сайхан шинэлээрэй.
МУСТА дуучин А.Тvмэн-өлзий
Монгол тvмэн минь хотол олноороо айлчлан ирж буй Хонь жилдээ эрvvл саруул энх тунх сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Т.Болор
