|
Видео

Шинэ мэдээ

Шинэ жилээр гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлага иржээ

 

 

Цагдаагийн байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Улсын хэмжээнд баярын өдрүүдэд хэв журам сахиулах эргүүлийн 2063 цагдаа, замын хөдөлгөөний 878 чиглэлд 4028 офицер, 5397 цагдаа, 685 сонсогч үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг зөрчлийн 8158 дуудлага хүлээн авсан байна.

Цагдаагийн байгууллагад 2018.12.29 - 2019.01.02-нд улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлага ирсний 960-ыг хуулийн дагуу шийдвэрлэжээ. Шинэ жилийн өдрүүдэд 11 гэмт хэргийг цагдаагийн албан хаагчид илрүүлж, согтуугаар танхайрсан 1282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан иргэдийг 239 сая төгрөгөөр торгосон байна.

Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 269 жолоочийг илрүүлж ажиллажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler