|
Видео

Шинэ мэдээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг журамлажээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг журамлажээ

 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ өчигдөр нийт 315 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 243 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

Харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч нэг, зам тээврийн осолд сургуулийн насны гурван хүүхэд өртсөн байна. Тэгвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тодруулбал, ЧД-ийн нутаг дувсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн урд замд марк, дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 31 настай Т-г мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтжээ. Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг Могойт баг нүүрс тээвэрлэлтийн засмал замын 85 дахь км-т N.Benz маркийн автомашины жолооч Ж нь Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч Э-ийн амь насыг нь хохироосон байна.

 

Д.Бат

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler