|
Видео

Шинэ мэдээ

Тээврийн цагдаагийн алба шилдгүүдээ шалгарууллаа

 

Тээврийн цагдаагийн алба шилдгүүдээ шалгарууллаа

 

Монгол улсын хэмжээнд тээврийн салбарын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Цагдаагийн байгууллагын Тээврийн цагдаагийн албанаас улиран одож буй 2018 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

 Тайлангийн хуралд хүндэт зочдоор МУ-д ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ийн дарга С.Амарсайхан, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан нар болон бусад зочид, албаны зөвлөлийн гишүүд оролцож нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэсэн юм.

 Тайлангийн хурлыг нээж Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан хэлэхдээ "Өнгөрч буй 2018 он Тээврийн цагдаагийн албаны хувьд амжилт бүтээлээр арвин, алба хаагчид ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн олон алба хаагчид тушаал дэвшин, цол нэмсэн, төрийн дээд одон медаль, цагдаагийн байгууллагын болон бусад шагналаар шагнагдсан бахдам амжилтаар дүүрэн жил байлаа.

Ирэх онд бид бүхэн агаарын тээвэр, төмөр зам болон автозамын тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг яам, агентлаг, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг ханган тодорхой үр дүн, ахиц, дэвшил гаргасан амжилт бүтээлээр дүүрэн жил болно гэдэгт итгэлтэй байна.

 Улиран одож буй 2018 онд ажилдаа өндөр үр бүтээл гарган ажилласан нийт алба хаагчид, хамтран ажиллагч байгууллага, иргэд та бүхэндээ гүн талархал илэрхийлэн, айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.

 Мөн хурлын үеэр албаныхаа үнэт зүйлс, эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хичээл зүтгэл, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүллээ зориулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардууллаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.