|
Видео

Шинэ мэдээ

Цас арилгагч автомат машиныг Орос улс туршив

Цас арилгагч автомат машиныг Орос улс туршив

Цас арилгагч жолоочгүй автомат машиныг ОХУ-ын Рязан мужид туршиж эхэллээ. Удахгүй энэ машиныг Москва хот болон Татарстанд туршина хэмээн "Автонет” технологийн үндэсний санаачилгын төлөөлөгч Ярослав Федосеев РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

 
"Аюулгүй байдлын үүднээс уг автомат машиныг эхний ээлжинд шөнийн цагаар, мөн харьцангуй бага цас орсон үед ажиллуулж туршиж байна. Автомат машиныг ажиллуулах үед 50 метрийн радиуст анхааруулах тэмдэг тавьж байгаа” хэмээн тэр хэллээ.
 
"Автонет”-ийн инженерүүдийн тооцоолж байгаагаар эднээр автомат цас арилгагч машинууд ердийн цас арилгагчийг бодвол 35 хувиар хурдан цас арилгах ажээ. Хэрвээ төсөл амжилттай болж хэрэглээд эхэлбэл цаг, мөнгө, хүн хүчийг хэмнэх юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler