|
Видео

Шинэ мэдээ

“Uber” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн туршилтаа дахин эхлүүллээ

“Uber” компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн туршилтаа дахин эхлүүллээ

АНУ-ын "Uber”компани автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн туршилтаа Пенсильвани муж улсын Питтсбург хотод эхлүүлэхээр болсон тухай компанийн төлөөлөгч пүрэв гарагт албан ёсоор мэдээлэв.


Есөн сарын өмнө Аризона муж улсад тус компанийн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл гэнэт эвдэрч, явган зорчигчийн аминд хүрснээс хойш анх удаа туршилт явуулах гэж буй нь энэ юм.


"Uber”компанийн тэргүүн Эрик Мэйхоферийн мэдээлснээр, автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн технологийг олон сарын турш сайжруулж, өөрсдийн зам дээр туршиж үзсэний дараа Питтсбург хотод туршихаар болсон ажээ.


Калифорни муж улсын Сан-Франциско хотод төвтэй "Uber”компанийн тээврийн хэрэгсэл 49 настай эмэгтэйн аминд хүрсэний дараа тус компани 2018 оны ихэнх сард үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна.

 


"Ослын шалтгааныг автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн программд гарсан алдаанаас үүдэлтэй болохыг олж тогтоосон” гэж компанийн мэргэжилтнүүд тухайн үед мэдээлж байсан юм.

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler