|
Видео

Шинэ мэдээ

Бразилийн ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгажээ

Бразилийн ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгажээ

Бразилийн Ерөнхий прокурор Ракел Дож боомтын салбарт авлига, мөнгө угаах хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Мишел Темерийг буруутгажээ.   
Энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг "Rodrimar SA" тээврийн компанид ашигтай байдлаар баримт бичигт гарын үсэг зурсан байж магадгүй гэж Темерийг сэжиглэж байгаа аж. Түүнчлэн Темерийг боомтын салбараас 1,5 сая орчим ам.долларын авлига авсан байж магадгүй байгаа тухай Бразилийн холбооны цагдаагийн газар өнгөрсөн 10 дугаар сард мэдэгдэж байжээ.
Дээрх мөнгийг түүнд 2000-2014 оны хугацаанд төлсөн гэх бөгөөд энэ хугацаанд Темерийг мөн боомтын салбарын компаниудаас 4,3 сая орчим ам.долларыг авсан байж болзошгүй гэж цагдаа нар үзэж байгаа аж.
Бразилийн томоохон боомт Сантуст үйл ажиллагаа явуулдаг "Rodrimar SA" компани болон төрийн тэргүүн хоорондын харилцаа холбоог хууль сахиулах байгууллагынхан 2018 оны эхээр мөрдөн шалгаж эхэлжээ. Ерөнхийлөгч Мишел Темерийг мөн "Odebrecht" барилгын компаниас хахууль авсан хэрэгт сэжиглэж байгаа юм байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler