| |
Видео
Шинэ мэдээ
Бразилийн тамирчин тэмцээний үеэр өрсөлдөгчөө цохьжээ
Бразилийн усан пологийн багийн тамирчин Габреала Мантеллато Диас Италийн шигшээ багийн эсрэг тоглож байхдаа өрсөлдөгчөө цохисон хэрэг гарчээ. Түүний хохирогч нь Роберта Бианкони байсан аж. Энэ үйл явдлыг "Globo tv" шууд дамжуулж байх үеэр бичиж авсан байна. Телевизийн тайлбарлагч "Энэ бол галзуурал. Бид ямар ертөнцөд амьдарч байна вэ?" хэмээн уулга алдсан. Цааш нь үргэлжлүүлж "Энэ бол бокс биш. Боксын спортод ч өрсөлдөгчийнхөө толгой руу цохихыг зөвшөөрдөггүй" хэмээн ярьжээ.
Италийн шигшээ баг энэ тоглолтод өрсөлдөгчөө 9:3-аар хожсон байна.
Бразилийн эмэгтэй шигшээ баг усан пологийн төрөлд анх удаа оролцож байгаа юм. Бразилын олимпын хороо одоогоор энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.