|
Видео

Шинэ мэдээ

Туркт зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг сануулжээ

Туркт зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг сануулжээ

"Patriot” зенит пуужингийн цогцолборуудаас гадна бусад системүүдийг нийлүүлэх боломжийг авч хэлэлцэхийг АНУ Туркт урт хугацаанд санал болгож байна. Ингэхдээ Оросын С-400 зенит пуужингийн цогцолборыг худалдан авснаас үүдэн учирч болзошгүй эрсдэлүүдийн талаар АНУ-ын эрх баригчид Туркийн эрх баригчдад сануулж байна гэж Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгдсэн байна 

Америкийн "Patriot” зенит пуужингийн цогцолборыг Турк улсад нийлүүлэх шийдвэр нь Оросын С-400-г худалдан авахыг зогсоох оролдлого болох эсэх тухай асуухад тэрбээр  хариулахдаа "пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем хийгээд агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн асуудлаар Турк улстай хамтран ажиллахыг хүсч байгаагаа АНУ урт хугацаанд ойлгуулж байгаа бөгөөд "Patriot” системийг худалдан авах боломжийг авч хэлэлцэхийг Турк улсад нэг бус удаа санал болгосон” гэжээ.

Америкийн засаг захиргаа "Patriot” зенит пуужингийн системийг Турк улсад 3,5 тэрбум ам.доллараар худалдах шийдвэр гаргасан тухай өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн юм. Үүний дараа "Турк улс Америкийн "Patriot” цогцолборыг худалдан авсан нь Орос болон Туркийн эрх баригчдын С-400 цогцолборыг нийлүүлэх тухай хэлэлцээнд ямар ч нөлөө үзүүлэхгүй" гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler