|
Видео

Шинэ мэдээ

Баянзүрх худалдааны төвийн нэг давхарын ЗУРГААН лангуу шатжээ

 

Баянзүрх худалдааны төвийн нэг давхарын ЗУРГААН лангуу шатжээ

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх худалдааны төвд өчигдөр орой гал гарсан талаар бид мэдээлсэн. Галын дуудлага өчигдөр оройны 21.56 цагт НОБГ-т ирж, шуурхай ажиллан 25 минутад унтраасан юм.

 

Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Б.Солонготой холбогдож тодруулахад, "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 21.56 цагт хүлээн авсан.  Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар  22:01 цагт очиж, 25 минут ажиллаж унтраасан. Галын улмаас тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт хүнс, барааны зургаан лангуу шатсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй байна” гэв.

 

Т.Гэрэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler