| |
Видео
Шинэ мэдээ
“ДЦС-3”-ын 110-ийн шугам шатжээ
ДЦС-3”-т
өчигдөр гал гарсан байна. Энэ талаар НОБГ-аас тодруулахад "Өчигдөр
20:50 цагт манай байгууллагад галын дуудлага ирсэн. Тус станцын
трансформатороос нь гал гарч, 110-ийн шугам нь шатсан. Дуудлагын дагуу
онцгой байдлын дөрвөн ангийн нийт 75 албан хаагч ажиллаж, 22.00 цагт
галыг бүрэн унтраасан” гэсэн юм. Харин одоогоор галын шалтгаан
тодорхойгүй байгаа юм байна.