|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Олимп хотхонд гал гарчээ

Нийслэлд  өчигдөр гал түймрийн 6 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, "Хаадын-Өргөө” амралтын газарт амбаар шатаж  байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 08:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 11 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 8 дугаар гудамжны 145 тоотод байшин  шатаж  байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 08:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон 421 дүгээр байрны  16 тоотод гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 1 дүгээр буудлын задгайд амбаар  шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 19:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн  2 дугаар гудамжны 15 А тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.08-ны өдрийн 17:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 19 дүгээр гудамжны 20 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.09-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler