|
Видео

Шинэ мэдээ

Чөлөөт бөхийн клубын ДАШТ-д “Бимех Рази” аваргалав

 

Чөлөөт бөхийн клубын ДАШТ-д “Бимех Рази” аваргалав

 

Чөлөөт бөхийн 2018 оны эрэгтэйчүүдийн клубын ДАШТ энэ сарын 13-14-нд Ираны Бабол хотод боллоо. Тав дахь удаагийн эл тэмцээнд Ираны "Бимех Рази”, "Сетареган Сари” клуб, Гүрж, Унгар, Энэтхэг, Турк, Киргизстан, Украйн улсын найман баг өрсөлдөв.

Үүнээс дэлхийн аварга Хассан Рахими, Магомед Курбаналиев, ДАШТ-ий хүрэл медальт Алиреза Карими, Мостафа Хоссейнхани, Ахмед Гажимагомедов, Азийн аварга Мейсам Насири, Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт Реза Атри тэргүүтэй шилдгийг эгнээндээ нэгтгэсэн "Бимех Рази” клуб гурав дахь удаагаа түрүүллээ.

Тэд 2014, 2015 онд тус тэмцээнд аваргалж байв. "Бимех Рази” клуб шигшээ барилдаанд Туркийн багийг 10:0-ээр илүүрхэв. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд нутгийн "Сетареган Сари” Гүржийн багийг 9:1-ээр буулган авснаар өнгөрсөн жилийн амжилтаа бататгав.

Сонирхуулахад, Монгол Улсаас клубийн ДАШТ-д 2014 онд "Алдар”, 2015 онд "Хасу-Мегастарс”, 2016 онд "Арслан” клуб, 2017 онд залуу бөхчүүдээс бүрдсэн "Хийморь” баг оролцож байсан бол энэ жил өнжжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler