|
Видео

Шинэ мэдээ

Г.Мандахнаран Красноярскаас хүрэл медаль хүртлээ

И.Ярыгаины нэрэмжит тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэхүү тэмцээний 65 кг-ын жинд 20 бөх өрсөлдөж байгаагаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт казахстаны бөх Арман Бейсемвиновыг 11:0, гуравдугаар тойрогт оросын бөх Мурад Нухкадиевийг 5:1 онооны харьцаагар ялж мөнгөн медалийн төлөө оросын бөх Магомед Курнабалиевтэй өрсөлдөж 3:8 онооны харьцаагаар хожигдсон. Хоёрдугаар үед 4 оноогоор хожигдож явахдаа манай бөхийг ард нь гарч хоёр хөлийг нь авч гарцаагүй 2 оноо авч болох агшинд оросын бөх хөл рүүгээ заан эмнэлгийн тусламж авч бараг хоёр минут болж сэхээ авч шогтсон. Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Виктор Степановыг 6:2 онооны харьцаагаар ялжээ.

Спортын мастер Б.Өсөхбаяр нэгдүгээр тойрогт оросын бөх Азмат Кабисовт 0:11 онооны харьцаагаар хожигджээ. Б.Наранболд нэгдүгээр тойрогт хийлж оросын бөх Савр Шалбуровыг 5:2 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт оросын бөх Магомед Курнабалиевт онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд оросын бөх Виктор Степановт 1:11 онооны харьцаагаар дийлджээ.

70 кг-ын жинд 21 бөх өрсөлдөж байгаагаас спортын мастер Б.Батсүх нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Камал Маликовт 0:3 онооны харьцаагаар дийлджээ. Олон улсын хэмжээний мастер Б.Батзориг нэгдүгээр тойрогт оросын бөх Заурбек Сидаковт ялагджээ. Спортын мастер Г.Төрболд нэгдүгээр тойрогт оросын бөх Амир Бирюковнов Халильд 1:12, Б.Цогтгэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Магомедхабиб Кудимагомедовт 7:18 онооны харьцаагаар хожигджээ.

Б.Наранболд, Б.Цогтгэрэл нар үнэхээр дайчин, ялах их эрмэлзлэлтэй барилдаж байсныг онцлон дурдмаар байна. 

Эрэгтэй

57 кг               1. Александр Богомоев /ОХУ/

2. Ампар Рустам /ОХУ/

3. Артём Гебеков /ОХУ/

3. Гажимурад Рашидов /ОХУ/

28. Жамьянгийн Баярхүү /”Хасу-Мегастарс” клуб/

61 кг               1. Нургун Скрябин Ажаев /ОХУ/

2.  Имам Ажаев /ОХУ/

3. Виктор Лебедев /ОХУ, дэлхийн хошой аварга/          

3. Ахмет Чакаев /ОХУ/

7. Энхсайханы Ням-Очир /"Хилчин” спорт хороо,

   ДАШТ-ний хүрэл медальт/

10. Батсайханы Нэмэхбаяр "/Хасу-Мегастарс” клуб/

            65 кг               1. Исраил Касумов /ОХУ/

2. Магомед Курнабалиев /ОХУ, ДАШТ-ний хүрэл медальт,

   европийн аварга/

3. Алибеггади Эмеев /ОХУ/

3. Ганзоригийн Мандахнаран /"Алдар” спорт хороо,

    ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн спортын

     наадмын аварга/

10. Батсуурийн Наранболд /"Хасу-Мегастарс” клуб/

19. Баатархүүгийн Өсөхбаяр /"Цастын барс” клуб/

70 кг               1. Заубек Сидаков /ОХУ/

2. Хусей Суюнчев /ОХУ/

3. Ацамаз Санакоев /ОХУ/

3. Расул Арсланалиев /ОХУ/

13. Буянцогтын Цогтгэрэл /"Хасу-Мегастарс” клуб/

16. Ганболдын Төрболд /"Женко” клуб/

17. Буянжавын Батзориг /"Хилчин” спорт хороо/

20. Болдхүүгийн Батсүх /"Хасу-Мегастарс” клуб/

74 кг               1. Заур Макиев /ОХУ/

2. Муслим Дадаев /ОХУ/

3. Кахабер Хубежты /ОХУ/

3. Андре Хоу /АНУ/

86 кг               1. Шамиль Кудиямагомедов /ОХУ/

2. Арсен-Али Мусалалиев /ОХУ/

3. Владислав Валиев /ОХУ/

3. Даурен Куруглиев /ОХУ/

9. Баасанжавын Өлзийсайхан /Масу-Мегастарс” клуб/

97 кг               1. Анзор Болтукаев /ОХУ/

2. Жейк Уолнер /АНУ, олимпийн аварга/

3. Кайл Снайдер /АНУ, дэлхийн аварга/

3. Адлан Ибрагимов /ОХУ/

125 кг             1. Владислав Байцаев /ОХУ/

2. Алан Хугаев /ОХУ/

3.  Казбек Хабулов /ОХУ/

3. Балдан Цыжипов /ОХУ/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.