| |
Видео
Шинэ мэдээ
Б.Номин хошой хүрэл медальт бөх боллоо
Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн
аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо үргэжилж байна.Өчигдөр
эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд барилдсан манай бөх Б.Номин хүрэл медаль
хүртэж, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болж
буй юм.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн барилдаан болно. 53 кг-ын жинд барилдах ОУХМ Э.Даваачимэг нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт японы бөх Нанами Ириетэй хүч үзэхээр таарсан бол 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Хятадын бөх Хуи Литэй барилдах болжээ. 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Энхбаяр, 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг, 60 кг-ын жинд гавьяат тамирчин Т.Мөнхтуяа барилдана.