|
Видео

Шинэ мэдээ

Монгол банш ханш тогтоодоггүй

Монгол банш ханш тогтоодоггүй

 


Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ноён ногоон улам чангарч байгааг хүн бүр өөрийн өөрийнхөө өнцгөөс дүгнэж цэгнэж байна.

Эдийн засагчид ч цаашид ам.доллар өснө гэсэн судалгаа таамаглалыг дэвшүүлсэн юм.

Харин иргэд  "Ам.доллар 2660 хүрсэн байгаа бөгөөд энэ байдлаараа цаашид явах юм бол 3000 төгрөгт хүрлээ. Ам.долларын ханшаа барьж тогтоож чадахгүй байгаа Монголбанкны удирдлагууд албан тушааласаа огцрох ёстой. Валютын ханшийг зохиомолоор өсгөж Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна" гэх мэтээр улс төржүүлж эхэлжээ.

Харин ийм мэдээлэлд Монголбанкнаас тайлбар гаргажээ. Тухайлбал, "Дайны хажуугаар дажин уу эсвэл үнэхээр мэдлэггүйдээ иргэд ингэж дүгнээд байна уу.  Монголбанк ханш тогтоодоггүй. Захын ханшийг /захын ханш валют авдаг зардаг банк найман шарга гэх мэт/ дунджлан тухайн өдрийн албан ханш гэж нийтэд зарладaг юм.

Ханш огцом савлаcaн үед валют нийлүүлэх эсвэл бодлогын хүүгээрээ зохицуулдаг. Сая нэг нэгжээр өсгөсөн нь ханшийг тогтворжуулахад нөлөөлөх гэсэн бодлогын арга хэмжээ бөгөөд улс төртэй огт хамаагүй.

Дотоод гадаад хүчин зүйлс дэх алсаа харсан бодлoгын шийдвэр юм. Шүүмжлэл бодит байх хэрэгтэй. Монголбанк ямар эрхтэй, хэрэгтэй гэж төрийн эрхийг авах гэж.  Улс төрийн нам биш дээ арай л харджээ" гэсэн тайлбар хийжээ.
О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler