|
Видео

Шинэ мэдээ

АН Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нартай хариуцлага тооцох уу?

 

АН Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нартай хариуцлага тооцох уу?

 


УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нартай нам нь улстөрийн хариуцлага тооцохоор болсон тухай эх сурвалжууд бичиж байна.

 Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг дэмжих чиглэлийг АН-ын улстөрийн зөвлөл гаргасан. Гэвч  АН-ын бүлгийн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат  нар тэдний чиглэлийг үл тоон, Ерөнхий сайдыг авч үлдэхээр кноп дарсан. Иймээс тэднийг Ардчилсан намын Үндсэн дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.3.1 дэх заалт, 5 дугаар бүлгийн 5.15.1, 5.15.9.3 дахь заалт 6 дугаар бүлгийн 6.2.4, 6.2.6 дах заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа аж. 

Одоогоор АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар дээрх нэр бүхий гишүүдтэй хариуцлага тооцох асуудлыг ярихаас гадна ирэх лхагва гарагт хуралдах намын Их хурлын бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.

 

П.ГОО
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler