![]() |
Видео
Шинэ мэдээ
АН-ын бүлгийн зарим гишүүд намынхаа шийдвэрийг дагахгүй
УИХ-ын гишүүн Б.Наранхүү: Засгийн газар огцорвол хэдэн тэрбум төгрөгийн алдагдал болон ашиг олох гэж байгааг тодорхой болгох хэрэгтэй. Эцсийн эцэст эдийн засагт хэрхэн яаж нөлөөлөх гэж байна гэдгийг дүгнэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Л.Болд: Ерөнхийлөгчийг орлодог УИХ-ын дарга хүн өөрөө засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зураад, өөрөө өөртөө өргөн барьж байна. Маш олон сонин асуудлыг бий болгож байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Дараагийн Засгийн газар нь ямар Засгийн газар гарч ирэх вэ гэдэг асуудал миний сонирхлыг татаж байна. Нөгөө л 60 тэрбумын мафийн бүлэглэл, өнөөх "Эрдэнэт”-ийн 51 хувийг авсан бүлэглэлийнхэн нь дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх гэж байна гэж сонссон. Тиймээс миний хувьд дараагийн засгийн газарт мафийнхан гараад ирэх вий гэдгээс болгоомжилж байна. Бүлгийн нөхдүүддээ ч бас сануулж хэлсэн байгаа.
