| |
Видео
Шинэ мэдээ
Хонгконгын Азийн нээлттэй тэмцээнд Л.Сосорбарам түрүүллээ
"Asian Judo Open Hong Kong -2018” жүдо бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонгконгод зохион байгуулагдав. Азийн нээлттэй тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан "Буэнос Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам аваргын алтан мeдаль хүртлээ. Түүнтэй аваргын төлөө ОУХМ Бишрэлтийн Хорлоодой өрсөлдөж мөнгөн мeдалийн эзэн болжээ. Мөн 66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-д Наранхүүгийн Хадбаатар нар хүрэл медаль хүртлээ.
Ням гарагт явагдсан хоёрдахь өдөр + 100 кг-д барилдсан Баттулгын Тэмүүлэн мөнгөн медаль хүртсэн бол Найдангийн Түвшинбаяр, Одхүүгийн Цэцэнцэнгэл нар хүрэл медаль хүртжээ. Мөн 90 кг-д барилдсан Бандихүүгийн Бат-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна.