|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар ажлаа өгөөд шалгуулах ёстой гэв

 

Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар ажлаа өгөөд шалгуулах ёстой гэв

 

"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг АТГ-т шалгуулахаар бичгээ өглөө. Ингэхдээ хууль шударга байхын тулд ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн компаниараа нийт тэрбум 300 сая төгрөгийн зээл авсан мэдээлэлд холбогдоод буй МУ-ын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг нэн түрүүд ажлаа өгөх ёстой гэсэн байх суурийг илэрхийллээ. 

 

"Бид уучлахгүй" хөдөлгөөний гишүүн Б.Мөнхцэлмэг "Монгол  Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын асуудлаар Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд нь гомдол гаргасан байгаа. Үндсэндээ шударга байя гэвэл хамгийн  түрүүнд хууль шүүхийн байгууллагаас өөрөөс нь эхлэх ёстой. Өнөөдөр АТГ-д  шалгуулахаар өгч байгаа нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох байх гэсэн хардлага төрөөд байгаа юм. Ажил мэргэжлийн ёс зүй талаасаа ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар  ажлаа өгөөд АТГ-д  шалгуулаасай гэж хүсч байна” гэв.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler