| |
Видео
Шинэ мэдээ
МАН-ын УЗ-с бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой хуралдаж бүлгийн дарга Д.Хаянхярваагаа огцруулсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл сая Ерөнхий сайдын өрөөнд хуралдлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарын нэр яригдаж байсан юм.
Гэвч Удирдах зөвлөл ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр Д.Тогтохсүрэн гишүүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгох нь зүйтэй гэж үзжээ. Бүлгийн даргад нэр дэвшигчийг намын бүлгийн хурлаараа хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм. Сонгогдсон тохиолдолд УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар бүрэн эрхээ хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалттай.