|
Видео

Шинэ мэдээ

Г.Чимгээ: Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа

 

Г.Чимгээ: Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа-МИНИЙ ОХИН ГЭРИЙНХЭЭ ТҮЛХҮҮРИЙГ ГАРТАА АТГААД, 
АМ НЬ АНГАЙСАН БАЙСАН-

Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж болох Г.Чимгээтэй холбогдож болсон явдлын талаар тодрууллаа.

-Танд эмгэнэл илэрхийлье. Яг юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Миний охин амиа хорлох хүн огтоосоо биш. Би болон эмээ нь үүнийг сайн мэднэ. Тэр өдөр Хан-Уул дүүргийн цагдаагаас над руу залгаад "Та манай хэлтэс дээр хүрээд ирэхгүй юу” гэсэн. Би "Юу болсон бэ” гэсэн. "Ирэхээр тань хэлье” гээд салгасан. Тэгээд очтол "Таны охин өндрөөс унаж нас барсан байна. Амиа хорлосон байх гэж урьдчилан дүгнэсэн. Задлан шинжилгээгээр илүү нарийн мэдэх болно. Хариу нь 14 хоногийн дараа гарна” гэсэн. Тэгээд надад хэргийн газраас авсан зургуудыг нь үзүүлсэн. Цогцсыг нь харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Хүн харахад их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс хуураад зулгарсан, гэрийнх нь цагаан футболкны баруун мөрөн дээр цус юм шиг толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан, цамцан дотуур нь өвс болсон байсан гэж би харсан. Түүнчлэн миний охины бүх биеийн яс хугарсан юм шиг байна лээ. Их л амь тэмцэж, тарчилж амиа алдсан юм шиг байна лээ. Охиныг маань чирсэн гэж бодож байна. Мөн гэрийнхээ түрхүүрийг гартаа чанга атгасан байсан. Амиа хорлох хүн гэрийн түлхүүрээ атгах уу. Өндрөөс унасан байхыг нь тус байрны цэвэрлэгч хог шүүрдэж байгаад олсон гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм билээ. Хүн дуудаж гаргасан эсэхийг би сайн мэдэхгүй байна.

-Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байсан?

-Тэгсэн. Гэхдээ би бодохдоо амиа хорлосон гээд хэргийг хаах гэж байна гэж ойлгож байна. Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа. Миний охин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Өдөр бүр утсаар яриад "Ээж ээ, охин нь заавал түрүүлнэ. Зорилгодоо заавал хүрнэ” гэдэг байсан. Охин минь гуравхан настай байхаасаа эхлээд би алдартай модель болно гэдэг байсан. Сайхан охин минь шоуныхаа шилдэг гуравт орсон байсан шүү дээ.

-Та охины хүний гарт амиа алдсан гэлээ. Охины тань аминд хүрсэн бйаж болзошгүй гэж хардах хүн бий юү?

-Амиа алдахаас нь хэдхэн хоногийн өмнө Нүхтийн нэг рестранд шоунд оролцож байхад эмээ нь эргэж очсон юм. Тэр үед хамт шоуд оролцож байсан нэг охины ээж манай охины өмнө маанийн ерөөл тавиад байсан гэсэн. Тэгсэн эмээ нь дургүйцэж, нас бараагүй байгаа хүний өмнө яагаад маани тавиад байгаа юм бэ, ав гэхэд нь үргэлжлүүлэн тоглуулаад байсан гэсэн. Тэр хүнийг ч шалгуулна гэж бодож байна. Над руу маш их хүн залгасан, би ухаан санаа тиймхэн байна. Ямар ч байсан охиныхоо энэ амиа алдсан хэргийн араас эцсээ хүртэл явна. Уг нь бид маргааш гаргах ёстой байсан. Гэр бүлээрээ ярилцаад, задлангийн хариу гарсны дараа гаргахаар болсон. Хариуг нь өөрчилж магадгүй шүү дээ. Эгч нь их гомдолтой байна.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн найз залуу н.Нэмэхбаяр хэлэхдээ "Талийгаач ойрд их сэтгэл санааны хямралтай байсан. Сэтгэл зүйч дээр хүртэл очиж эм бичүүлж авсан. Учир нь их даруу дуугай, гэрээсээ олон хоногоор гарч байгаагүй юм. Харин тэр шоу болохоор гэрээс нь өөр газар 30 хоног байлгадаг. Бас их өндөр шалгууртай шүү дээ. Амиа хорлосон эсэхийг нь цагдаа нар шалгаж тогтоох байх. Гадуур худал мэдээлэл зөндөө гарч байна. Би түүнд их харамсаж байна” гэв.

 

Medee.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler