|
Видео

Шинэ мэдээ

“Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт цагдан хорьжээ

“Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүүтэй нь хамт цагдан хорьжээ

"Магнай трейд” группийн захирал Р.Ганзоригийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьсон талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 08-09-нд шилжих шөнө хүүтэй нь хамт баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Р.Ганзоригийг хуурамч шатахуун худалдсан, импортын шатахууныг нэмж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Уг хэргийг өнгөрсөн долдугаар сараас хойш хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Хүүтэй нь хамт цагдан хорьсон нь тэд үгсэн хуйвалдаж, хууль зөрчиж эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон бололтой.

Дашрамд дуулгахад "Магнай трейд” ШТС-ийг хуурамч шатахуун зардаг болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэх мэдээллийг өнгөрсөн хавар "Шатахуун хэрэглэгчдийн холбооноос” мэдээлж байсан удаатай. 

"Магнай трейд” групп нь нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг байна. Р.Ганзориг нь 130 ШТС, 13 шатахууны агуулахыг эзэмшдэг гэсэн мэдээлэл бий.
Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор багтдаг тэрбээр удам залгах ганц хүүдээ "Магнай трейд” группээ өгч байжээ. Монголын топ 100 компанийн эхний 10-т "Магнай трейд” групп багтдаг ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler