|
Видео

Шинэ мэдээ

Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөсөн гэх мэдээллийг няцаав

Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөсөн гэх мэдээллийг няцаав

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашкажиг Туркт хөнөөсөн гэх мэдээллийг АНУ-д суугаа Саудын Арабын Элчин сайд Халед бен Абдулазиз няцаасан тухай телевизийн "Al-Arabia” суваг түүний мэдэгдлээс иш татан уламжилжээ.
Саудын Арабын сөрөг хүчний сэтгүүлч болох Жамаль Хашкажиг "зориудаар хөнөөх зорилгоор” тус улсын 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Истанбулд ирсэн гэж Туркийн цагдаа нар таамаглаж байгаа тухай урьд нь "Washington Post” сонинд эх сурвалжуудынхаа мэдээллийг иш татан бичсэн байна.
Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар очсоныхоо дараа сэтгүүлч Хашкажи алга болсон явдалд санаа зовинож буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлсэн. Энэ хэргийг сайтар мөрдөн шалгах боломж олгохыг тэрбээр Саудын Арабын эрх баригчдад уриалсан байна. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler