|
Видео

Шинэ мэдээ

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Хууль бус томилгоо хийгээгүй

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Хууль бус томилгоо хийгээгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 30 байгууллагын захирлыг хууль бусаар томилсон талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодруулахад уг мэдээллийг үгүйсгэсэн юм.
Тэрбээр, "Төрийн албаны зөвлөлөөс бүх яаманд төрийн албаны хуулийн хэрэгжилт ямар байгааг шалгасан. Энэ шалгалтаар 2016-2018 онд яамны харьяа газруудад үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хүмүүсийнхээ тооцоог гаргаж, нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, жинхэнэ төрийн албан хаагч болох шалгалтыг нь авч ажилд оруулах зөвлөмж өгсөн. Тэгэхээр үүрэг гүйцэтгэгч нар ойрын хугацаанд шалгалтад орж, тэнцсэн нь ажлаа хийж, тэнцээгүй нь чөлөөлөгдөх юм. Түүнээс биш хууль бус томилгоо хийсэн гэдэг нь худлаа" гэв.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler