| |
Видео
Шинэ мэдээ
Баянзүрхийн товчоо орчмын замын асфальт бетон хучилтыг хийж байна
Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 километр авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай явагдаж байна.
Одоогийн байдлаар нийт гурван бригад асфальт бетон хучилтыг хийж байгаа аж.
Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан юм.
Мөн есдүгээр сарын 21-ний 23:00 цаг хүртэл Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан билээ.
Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар