| |
Видео
Шинэ мэдээ
Баянзүрхийн товчоог татан буулгалаа
Баянзүрхийн товчоог өчигдөр НИТХ-ын шийдвэрийн дагуу татан буулгалаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан "Баянзүрхийн товчоон дээр орон нутгаас ирэх цөөн хэдэн машинаас зам ашигласны хураамж авахын тулд дугаарлуулж замын түгжрэл үүсгэдэг ямар ч зохион байгуулалтгүй ажил явуулдгийг таслан зогсооно” гэж газар дээр нь ажиллахдаа мэдэгдэж байжээ.
Шийдвэрийн дагуу холбогдох газрууд шуурхай ажиллаж Баянзүрхийн товчоог нураасан байна. Ингэснээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж албаныхан үзэж байгаа юм.
Шийдвэрийн дагуу холбогдох газрууд шуурхай ажиллаж Баянзүрхийн товчоог нураасан байна. Ингэснээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэж албаныхан үзэж байгаа юм.