|
Видео

Шинэ мэдээ

Турктэй залгаа бүх хилийн дагуу хилчдээ байрлуулна

Турктэй залгаа бүх хилийн дагуу хилчдээ байрлуулна

Турк улстай залгаа бүх хилийнхээ дагуу хилийн цэргүүдээ байрлуулах шийдвэрийг Иракийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Ерөнхий сайд Хайдер аль-Абадигаар удирдуулсан тус улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн уулзалтын үеэр гаргаргасан  байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлжээ.  
"Аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлж, хамгаалахын тулд Ирак-Туркийн бүх хилийн дагуу хилийн хүчнийг байрлуулах шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргалаа” гэж хэвлэлийн албаны мэдээнд тэмдэглэсэн байна.
Турк улс Иракийн агаарын хилийг зөрчсөн болохыг НҮБ-д нотлохын тулд Гадаад хэргийн яам шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж уг баримт бичигт дурджээ. 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler