|
Видео

Шинэ мэдээ

Нийтийн тээврийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгаж байна

Нийтийн тээврийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгаж байна

Нийслэлийн цагдаагийн газраас том оврын автобусны хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг хангуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран тогтмол шалгалт хийж байхаар болжээ.

Үүний эхлэл болгон, "Хичээлийн шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн нийтийн тээврийн газар, Улаанбаатар смарт карт компанитай хамтран том оврын автобусны хяналтын камерт хяналт, шалгалт хийж байна.

Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй том оврын автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд автобус бүр дөрвөн ширхэг хяналтын камер байдаг аж.

Шалгалтаар камерын бичлэг хадгалах төхөөрөмжгүй, зарим нь ажиллагаагүй зөрчлүүд илэрч байгаа аж. Иймд зөрчил дутагдлыг арилгах талаар хяналт тавин ажиллаж байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler