|
Видео

Шинэ мэдээ

АТГ-аас эрчим хүчний тендерт ялдаг, ашиг сонирхлын зөрчилтэй долоон компанийн нэрийг зарлалаа

АТГ-аас эрчим хүчний тендерт ялдаг, ашиг сонирхлын зөрчилтэй долоон компанийн нэрийг зарлалаа

Наймдугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас мэдээлэл хийхдээ Эрчим хүчний яам болон түүний салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгарч, гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн мэдээлсэн билээ. Түүний хариуд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан "Өнгөрсөн хугацаанд манай яамны албан хаагчдаас тендерт оролцсон сонирхлын зөрчилтэй гэх асуудал гараагүй. Салбарын үйлдвэр, компаниудын хувьд бие дааж тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг тул өөрийн байгууллагын хэмжээнд хууль журмыг сахиулан ажиллах үүрэгтэй" гэсэн тайлбар өгсөн билээ.

Тэгвэл өчигдөр АТГ-аас Эрчим хүчний яам болон салбаруудад зарласан тендерт шалгарсан долоон компанийн нэрийг зарлалаа.

1. "Проектватт” ХХК. Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, хоёр удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.094.1 сая төгрөг,

2. "Талст инженеринг” ХХК. Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, хоёр удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг,

3."Биндэгноров” ХХК. Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг,

4. "Эрчим” ХХК. Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг,

5. "Наранлист” ХХК. Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хоёр удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг,

6."Комфорт-Имфекс” ХХК. Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, хоёр багц тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг

7. "Грийн энержи интернэшнл” ХХК. Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. Тендерт нэг удаа шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөгийн тендер авсан байна.

Э.Баатар

эх сурвалж:unen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler