|
Видео

Шинэ мэдээ

“Google” нууц хэлэлцээрээ зогсоолоо

“Google” нууц хэлэлцээрээ зогсоолоо

"Google”, "Mastercard” компани хэрэглэгчдийн жижиглэн худалдан авалттай холбоотой мэдээлэл цуглуулах зар сурталчилгааны нууц хэлэлцээрээ зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ. Дөрвөн жил орчим үргэлжилсэн энэхүү бизнесийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд "Google” компани хэрэглэгчдийн жижиглэн худалдааны зарцуулалттай холбоотой мэдээлэл авсныхаа төлөө "Mastercard”-т олон сая ам.доллар төлснийг онцолжээ. Энэхүү хэлэлцээний талаарх мэдээлэл өмнө нь гарч байгаагүй аж. Энэ төрлийн хэлэлцээ "Google” тэргүүтэй технологийн компаниуд хэрэглэгчдийн мэдээлэлд нууцаар нэвтэрдэгтэй холбоотой асуудлыг даамжруулж байгааг шинжээчид онцолж байна. Хүмүүс дэлгүүрээс хийдэг худалдан авалт нь цахимаар хийж буй худалдан авалттай нь холбогддог талаар мэддэггүй гэж цахим нууцлалын мэдээллийн төвийн шинжээчид онцолжээ. Түүнчлэн компаниуд үйл ажиллагаа, эрхийнхээ талаар хэрэглэгчдэдээ хангалттай мэдээлэл өгдөггүй гэж шүүмжилсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler