![]() |
Сүхбаатарын талбайн авто зогсоолын ажиллах цагийг сунгалаа
Дээрх үүссэн нөхцөл байдлыг хотын дарга анхааралдаа авч зарим төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагаанд шалгалт хийж, тэдгээрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Тухайлбал Сүхбаатарын талбайн урд талд авто зогсоолын үйл ажиллагаа явуулдаг "Ю Би Констракшн” ХХК-ийн ажиллах цагийн хуваарь өөрчлөлт оруулж, зогсоолын үйл ажиллагааг 7 хоног тасралтгүй явуулах, ажлын өдрүүдэд өглөө 07.00-23.00 цаг, амралтын өдрүүдэд 08.00-22.00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлж байхаар захирамж гаргалаа.
Уг зогсоол нь хотын төвд байрлах хамгийн том буюу 200 авто машины багтаамжтай зогсоол хэдий ч амралтын өдрүүдээр үйл ажиллагаагаа зогсоож, машин зогсоолдоо оруулахгүй, иргэдийг бухимдуулах болсон учир хотын дарга дээрх захирамжийг гаргаж, иргэдэд үйлчлэх цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулсан байна. Цаашид төр–хувийн хэвшлийн түншлэлээр стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн авто зогсоолын тоог нэмэгдүүлж, байнгын үйл ажиллагаатай байх журмыг хэвшүүлж ажиллана гэдгээ хотын дарга мэдэгдсэн юм.
