| |
Олон нийтэд зориулсан авто зогсоол яагаад “НААДАМ ЦЕНТР” худалдааны төв болов
Монголчууд бид дэндүү мартамхай, олон нийтийн анхаарал татсан үйл явдал болоход фэйсбүүк, твиттерт хэл амаа уралдуулан хэсэгхэн хугацаанд шаагилдаж байгаад л мартчихдаг. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн "Хурд групп” 2016 онд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн хойд талд олон нийтэд зориулсан долоон давхар 850 машины авто зогсоол барина гэж газрын зөвшөөрлийг нь авч байсныг санаж байна уу. Гэхдээ барилгын ажил эхлэхэд авто зогсоол зургаан давхар, 700 автомашины зогсоолтой болж өөрчлөгдсөн.
Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан мэдээг эргэн сануулахад "Хурд групп” өөрийн хөрөнгөөр 700 автомашин багтах орчин үеийн гарашийг барьж наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Өнөөдрийн байдлаар ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Эхний ээлжид 680 автомашин тавих зогсоолыг ашиглалтад оруулж, бүрэн ашиглалтад орохоор 850 машин багтах боломжтой болох юм.
Уг авто зогсоол ашиглалтад орсноор баяр наадмын үеэр цэнгэлдэх орчимд үүсэх түгжрэл болоод зогсоолын асуудал шийдэгдэх юм” хэмээн ярьж байлаа. Гэтэл 2017 оны долдугаар сарын 7-ны өдөр "Хурд групп”-ээс "Наадмыг угтаж наадам центр нээгдлээ” гэсэн гарчигтай мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй тарааж байхад монголчууд "Яасан сайхан бүтээн байгуулалт вэ. Ийшээ орж үзье” хэмээн шуурцгааж байсан. Худалдаа үйлчилгээний төв биш, зургаан давхар авто зогсоол ашиглалтад орох ёстойг нийслэлчүүд таг мартчихсан.
Бид энэ талаар "Хурд групп”-ээс асууж тодруулахад "Наадам центр” худалдаа үйлчилгээний төвийн 1, 2 дугаар давхарт машин тавих ямар ч боломжгүй ээ, тааз нь өндөр. Харин В1 болон 3-6 давхар нь тэр чигээрээ авто зогсоол. Өнгөрсөн жил Үндэсний баяр наадмаар ДК буюу дипломат болон А зөвшөөрөлтэй 700 гаруй машин манай зогсоолоор үйлчлүүлсэн. Энэ жил ч гэсэн өнгөрсөн жилийн зарчмаар иргэдэд үйлчилнэ” гэсэн юм. Үргэлжлэлийг http://medee.mn/main.php?eid=108467