|
Видео

Шинэ мэдээ

Төлбөртэй зарим авто зогсоолуудыг журамлана

Нийслэлийн хэмжээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй автомашины төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхэлж байгаа явдлыг журамлахаар болжээ.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, Өмчийн харилцааны газар хамтран шалгалт хийх юм.
Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулж, 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар өнөөдөр нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 12 төлбөртэй зогсоол ажиллаж байна. Харин бусад төлбөртэй авто зогсоолууд иргэдээс хууль бусаар хураамж авч байгаа учраас журамлахаар болжээ.
 
Өнөөдрийн байдлаар дараах авто зогсоолууд албан ёсны зөвшөөрөлтэй, нийслэлтэй гэрээ байгуулан төлбөртэй зогсоол ажиллуулж байна.

СХД, 19 хороо, СХД-ийн ЗДТГ-ын ормын авто зогсоол
СБД, 1 хороо,"Гурван гал" худалдааны төвийн баруун талд
ЧД, 4 хороо, ЧД-ийн ЗДТГазар орчимд
ЧД, 4 хороо, Барилгачдын талбай орчмын авто зогсоол
ЧД, 5 хороо, Ялалтын талбай орчмын авто зогсоол
ЧД, 4 хороо, 3-н яамны орчимд
БГД, 5 хороо, Шастины нэрэмжит 3 дугаар нэгдсэн эмнэлэг орчимд
СБД, 2 хороо, Авто тээврийн газрын зүүн талд
СБД, 1-р хороо, ЗЦГ-ын урд талын зогсоол
ЧД, 1-р хороо, Хангарьд ордон
СБД, 8 -р хороо, Спортын төв ордон

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler