| |
Видео
Шинэ мэдээ
Ц.Даваасүрэн: 5.8 тэрбум төгрөгийн тендер хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд би бэлэн
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
АТГ-аас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэд энэ үеэр Эрчим хүчний яамны дарга нар тендер зарлах нэрийдлээр 5.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл тус эл асуудалд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбар өгчээ.
Тэрээр "Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан таван компани тендерт орж 5.8 тэрбум төгрөгийн ажил авсан мэдээлэл бий. Манай станцад инженер хийдэг хүн, эсвэл түүний компани өөр газар ажилд авах асуудал байх гэж ойлгосон. Гэхдээ энэ хэрэг надтай ямар ч холбоогүй. Хэрвээ надтай холбоотой байвал ажлаа өгөхөд бэлэн байна" хэмээн онцолжээ.