![]() |
Видео
Шинэ мэдээ
Э.Лхагвадулам эрдэмтдийн судалгааг үгүйсгэж чадлаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 25, 26-нд Өмнөд Солонгос улсад 60 сая төгрөгийн шагналын сантай Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Эхний өдөр буюу Бямба гарагт ОУ-ын Их Мастер, Өсвөрийн Дэлхийн аварга Э.Лхагвадулам 5 минутын "Хоёртын тоолол" төрөлд 1251 цифр тогтоон өмнө нь өөрийн эзэмшиж байсан 1179 цифрын амжилтаа ахиулан дэлхийн рекорд шинэчиллээ.
Ням гарагт ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 1 багц буюу 52 ширхэг хөзрийг 17,83 секундэд тогтоон өсвөр насны дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Хүний тархи 30 секундэд 1 багц хөзөр тогтоох боломжгүй гэсэн тархи судалгааг үгүйсгэж чадлаа! Тэр хүн бол Монгол охин Э.Лхагвадулам.
