|
Видео

Шинэ мэдээ

ШӨХТГ шатахууны үнэ нэмсэн асуудлыг дахин хянаж үзэх шаардлага хүргүүлсэн

ШӨХТГ шатахууны үнэ нэмсэн асуудлыг дахин хянаж үзэх шаардлага хүргүүлсэн

ШӨХТГ-ын газраас өнөөдөр цаг үеийн болон шалгалт, хяналт хийсэн мэдээллээ сэтгүүлчдэд хүргэв. Тус газар нь 8 дугаар сарын 1-ний байдлаар 122 хэрэглэгчийн 13 сая 753 мянган төгрөгийн хохирлыг барагдуулжээ. Сүүлийн үед шалтгаангүйгээр шатахууны үнэ нэмэгдэж байгаа асуудалд дараах тайлбарыг өглөө.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва:  Шатахууны үнэ нэмэгдэж, зарим бараа бүтээгдэхүүний  үнэд өөрчлөлт орсон нь иргэд, хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс энэ  асуудалд ШӨХТГ холбогдох эрх үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж байна. Оны эхэнд шатахуун импортлогчид үнээ нэмсэн асуудалд манай газрын зүгээс шалгалт хийж,  холбогдох ААН байгууллагуудад  нийтдээ 55 сая төгрөгийн торгууль тавьсан.  Нийт 10 ААН байгууллагаас 5 нь зөрчлөө хүлээж торгууль төлсөн. Харин  "Сод монгол", "Шунхлай", "Тэс Петролеум", "Ойн бирж” ХХК, "Жэй-Эм ойл« компаниудын асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн.
Шатахууны үнийн асуудлаар Засгийн газар Үнэ тогтворжуулах зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа. Төрийн хяналт, зохицуулалттайгаар явж байгаа ажил учраас ШӨХТГ нь  Өрсөлдөөний тухай хуулийн дагуу шатахуун импортлогчдыг үгсэн хуйвалдаж үнээ нэмлээ гэж хэлэх мөн шалгах эрхгүй.  Шатахууны үнийн асуудлыг Ашигт малтмал газрын тосны газар  хариуцсан. Тэндээс биржийн үнийг судалж мөн шатахуун импортлогчдын үнийг хянаж ажилладаг. Тус газар нь хуулийнхаа хүрээнд манай байгууллагад  биржийн үнэ  болон ОХУ-аас нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний үнэ ямар түвшинд байгаа талаар бидэнд мэдээлэл  өгч байна. ШӨХТГ холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан хяналт шалгалт явуулдаг гэв.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler