|
Видео

Шинэ мэдээ

Татвар нэмсэн ч, үнийг тогтвортой барьж чадна гэлээ


Татвар нэмсэн ч,  үнийг тогтвортой барьж чадна гэлээ

Засгийн газрын тогтоолоор энэ сарын 20-ны өдрөөс газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварыг  дизель түлш 70,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 180,000 төгрөг,  90-ээс дээш октантай авто бензиний онцгой албан татвар  30,000 байсныг 130,000 төгрөгөөр нэмж 160,000 төгрөг, 90 хүртэл октантай авто бензиний  онцгой албан татвар 50,000 төгрөг байсныг 110,000 төгрөгөөр нэмж 160.000 төгрөгөөр тус бүр нэмсэн. Татвар ийн нэмэгдсэн нь шатахууны үнийг нэмэхэд хүргэнэ гэж буй.

Тэгвэл салбарын асуудал хариуцсан газраас мэдээлэл хийхдээ "Хэдийгээр Онцгой албан татвар нэмсэн ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байна. Мөн хилийн үнэ буурсан ба дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа зэргээс шалтгаалан үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч байна. Үүнээс гадна нөөцийг нэмэгдүүлэхийн тулд онцгой анхааран ажиллаж байгаа ба Гаалийн Ерөнхий Газар, Улаанбаатар Төмөр Зам, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон бусад холбогдох импортын компаниудтай үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж байна” гэлээ.

Эргэн сануулахад, шатахуун  импортлогчид энэ оны нэгдүгээр сард  үгсэн нийлж, түлшний үнээ нэмсэн билээ. Нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөгөөр нэмсэн юм. Мэдээж шатахууны үнийн өсөлтөд нийгэм даяараа таатай хандах боломжгүй л дээ. Тиймээс ч шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж, хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах,

Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн, борлуулалтыг оновчтой болгох /Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны 70 орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна/

Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй байна гэсэн шаардлагыг нэр бүхий аж ахуй нэгжүүдийн зүгээс тавьж байсан. Гэхдээ импортлогчид үнээ  хэвээр нь барьж өнөөдрийг хүрсэн.

Хэрэвзээ өдгөө онцгой албан татварын нэмэгдлийг даган түлшний үнийг нэмэх юм бол дагаад иргэдийн худалдан авах чадварт сөрөг нөлөөллийг үзүүлж болзошгүй.

Ямартай ч салбарын асуудал хариуцсан газар түлшний үнийг барина гэж мэдэгдэж байна.

Дашрамд өгүүлэхэд, Уул уурхай,  хүнд үйлдвэрийн яамнаас хоёрдугаар сард  мэдэгдэхдээ шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа гэж байсан.  За мөн   ажлын хэсгийн зүгээс  "Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн. Тиймээс шатахууны үнээ буцааж буулга” гэсэн үүрэг өгсөн гэх мэдээлэл байсан ч, буулгаагүй юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler