|
Видео

Шинэ мэдээ

АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

АТГ-аас өнөөдөр Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү,  Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар сар бүрийн тайлан мэдээллээ хүргэв. Мөн авлига, албан тушаалын болон олны анхаарлыг татсан хэргүүдийн талаарх сэтгүүлчдийн асуултад  хариулт  өгөв.
 
-60 тэрбум төгрөгийн хэргийг дахин шалгаж байгаа  гэсэн үнэн үү?
 
-60 тэрбум төгрөгийн хэрэгт хамтарсан ажлын хэсэгт орсон байгууллагын зүгээс тодорхой асуудлуудыг шалгах шаардлагатай гэж үзээд прокурорт асуудлуудыг тавьсан. Прокурорын байгууллагаас хэргийг  сэргээж мөрдөн шалгах ажиллагааг  үргэлжлүүлж байна.
 
-АТГ-ын дарга  Х.Энхжаргалын 19 настай охин "Шарын гол« ХК-ийн  ТУЗ-д ажилладаг гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар юу хэлэх вэ?
 
-АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Мөн аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд ч  байхгүй. Тэгэхээр энэ бол санаатай тараасан илт худал мэдээлэл.
Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, харлуулах зорилготой мэдээллүүдийг АТГ-ын даргын нэр хүндэд халдсан байдлаар тарааж байгаа. Дээрх мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж   байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ мэдээллийг цахим  хуудаснаа хуульч өмгөөлөгч Д.Пүрэвбаатар бичсэн байсан. Энэ хүн бол хэний өмгөөлөгчөөр ажилладаг вэ гэдгийг сэтгүүлчид сайн мэднэ. Иймэрхүү худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-ын  зүгээс цагдаагийн байгууллагад хандаж  шалгуулах болно.
 
-Эрдэнэт үйлдвэрийн "Жаст” группийн   Ш.Батхүүтэй  холбоотой хэрэг ямар шатанд явж байгаа вэ?
 
–Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Стандарт банкинд баталгаа гаргаж, их хэмжээний зээл  авсан  гэх асуудлаар "Эрдэнэт" үйлдвэрийн  тухайн үеийн албан тушаалтнууд, "Жаст”  группийн эрх бүхий албан хүмүүс холбогдсон. Тэднийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ  хэрэг дээр аудитын болон эдийн засгийн  дүгнэлтүүд гарсан. Уг хэргийг ойрын хугацаанд шүүхэд  шилжүүлнэ. Арбитрын шүүхийн шийдвэр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхгүй.
 
-Тэгвэл хэдэн хүн шалгагдаж байгаа вэ?
 
-"Эрдэнэт"-ийг барьцаалсан болон  "Жаст"  группийн хөрөнгөтэй холбоотой нийтдээ 10 гаруй дугаартай эрүүгийн хэрэг байгаа. Хэрэг тус бүр дээр прокуророос яллагдагчаар  татагдсан  хүмүүс бий. 
 
-МУИС-ийн  удирдлагуудад ямар үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ? Хичнээн хүн энэ хэрэгт холбогдсон бэ?
 
–МУИС-ийн  багш нараас  сургуулийн удирдлагуудынхаа талаар өргөдөл гомдол гаргасан. Мөрдөн шалгаж байгаа. Ямар нэгэн хүнийг сэжигтнээр татсан асуудал байхгүй. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар багш нараас ирсэн  гомдлын дагуу  мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн. 
 
-Цэцэрлэг сургуулийн элсэлтийн асуудал яригдаж байна. АТГ-д иргэдийн зүгээс  цэцэрлэг сургуулийн асуудалтай холбоотой авлигын асуудлаар ирсэн санал гомдол байгаа юу?
 
–Өнөөдрийн байдлаар ямар нэгэн  сургууль, цэцэрлэгийн холбогдолтой авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  мөрдөн шалгах хэлтэс дээр байхгүй байна.
Мөн Оюутолгойн гэрээний зөрчилтэй холбоотой шалгагдаж буй хоёр Ерөнхий сайдын мөрдөн байцаалт үргэлжилж байгааг энэ үеэр мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler