| |
Видео
Шинэ мэдээ
Э.Идэрцог: Н.Энхбаатар 600 сая төгрөгийн авлига аваагүй
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг өчигдөр /07.24/ Авлигатай тэмцэх газраас баривчилсан. Түүнийг 600 сая төгрөгийн авлигын хэргээр саатуулсан гэх албан бус мэдээлэл гарсан юм.
Тэгвэл өнөөдөр /07.25/ Авлигатай тэмцэх газрын сар бүр хийдэг ээлжит хэвлэлийн хурал болж энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог дээрх хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр”Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугаад байгаа 600 төгрөгийн авлига авсан, үйлдэл дээрээ баригдсан гэх асуудал байхгүй.МИАТ компанийн дэд захирлыг авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах шаардлага гарч өчигдөр баривчилсан.Үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүх шийдвэрлэнэ.Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэв.