|
Видео

Шинэ мэдээ

З.Баянсэлэнгийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

З.Баянсэлэнгийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан З.Баянсэлэнгэ нарын шүүх хурал өнгөрсөн баасан гарагт /2018.08.17/ Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлжээ. Тэгвэл өчигдөр үргэлжилсэн шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан хүмүүс ирж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго, "Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгчээ. Шүүх хурал өнөөдөр 09.00 цагт тус дүүргийн шүүхэд эхэлж гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler