|
Видео

Шинэ мэдээ

З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ

З.Баянсэлэнгэ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ болон иргэн М.Болортуяа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлосон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.  Учир нь шүүгдэгч З.Баянсэлэнгэ тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна. Хурал даргалагч шүүгч нь тус шүүхийн ерөнхий шүүгч учраас шүүгчээс татгалзах З.Баянсэлэнгийн саналыг шүүгчдийн зөвлөл хүлээн авах, эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх болсон байна.  З.Баянсэлэнгэ нь сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп”-ийн барьсан "Хангай” хотхоны орон сууцнаас 123 байрыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон юм.

 

Шүүх хуралд прокурор, өмгөөлөгч нарын хүсэлтээр хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгнө гэж үзэж, гэрчээр тухайн үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад саяхан ҮХЦ-ийн гишүүн болсон Ш.Солонго нарын хүнийг дуудаад байгаа юм байна.

эх сурвалж:undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler