|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа

Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа

Төмөр замын Айраг-Цомог өртөөний хоорондын замд байгалийн гамшгийн улмаас гарсан ослын үеэр ирж ажилласан Дорнод сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөө өглөө эх орондоо буцлаа. Тэднийг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа тэргүүтэй УБТЗ-ын удирдлагууд төмөр замын Улаанбаатар төв буудлаас үдэн гаргаж өгөв.

 

Байгалийн давагдашгүй хүчний улмаас үүссэн хохирлыг богино хугацаанд арилгаж, галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээн, төмөр замын тээврийн үйл ажиллагааг хэвийн болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дорнод сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний дарга В.В. Глуховской, В.В.Барышников нарыг Монгол улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн медалиар шагнаж, багийн хамт олонд дурсгалын зүйл гардуулж талархлаа илэрхийллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler