|
Видео

Шинэ мэдээ

Улаанбаатар-Сайншандын төмөр замын сэргээн босголтын ажил дуусч байна

Улаанбаатар-Сайншандын төмөр замын сэргээн босголтын ажил дуусч байна

УБТЗ ХХН-ийн хэвлэл мэдээллийн албанаас авсан мэдээллээр осол гарсан Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замын сэргээн босголтын ажил өнөөдрийн 15.00 цагийн байдлаар 80 хувьтай явж, 2 селекцээс бүрддэг зүтгүүрийн сүүлийнхийг босгож замаа чөлөөлж дуусч байна, төмөр замын хөдөлгөөнийг өнөөдөртөө багтан сэргээж нээгдэнэ гэлээ.
2 селекц бүхий зүтгүүрийн нэг нь гэхэд 120 тонны жинтэй учир босгоход хүн хүч, цаг хугацаа нэлээн орж байгааг мэдээллээ. Бусад суудлын болон ачааны вагоны хувьд бүгдийг замаас шилжүүлэн зайлуулж босгон төмөр замыг чөлөөд байгаа аж.
Энэ дашрамд УБТЗ-ын удирдлагаас тэргүүн Д.Жигжиднямаа үүрэг ажлаасаа чөлөөлөх өргөдлөө өгч байгаа гэсэн мэдээллийг УБТЗ-ын хэвлэл мэдээллийн албанаас баталгаагүй мэдээлэл тарж байна гэсэн хариу өглөө. Энэ талаар тус байгууллагаас мэдэгдэл гаргаад байна. Үүнд, "УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгаанаар халагдах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь ташаа болохыг мэдэгдэж байна. Энэ нь байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг даван туулахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үеэр УБТЗ-ын даргыг өөрчлөхийг санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн зориуд тарааж байгаа зохион байгуулалттай үйлдэл болохыг анхааруулж байна. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа байгалийн гамшгийг даван туулах сэргээн босголтын ажлыг гардан удирдаж төмөр замын хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна” гэжээ.
 
 
 
Тодруулга: Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замын сэргээн босголтын ажил явагдаж төмөр зам хараахан нээгдээгүй байгаа учир урд чиглэлийн галт тэрэгний зорчигчдыг автобусаар тээвэрлэж, зарим өртөөнд хэсэгчилэн буулгаж өртөөчилж буй мэдээлэл ирж байна.
 
 
Б.Болд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler