|
Видео

Шинэ мэдээ

Зам тээврийн хөгжлийн Дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

Зам тээврийн хөгжлийн Дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн Дэд сайдын асуудлыг хэлэлцээд Л.Халтарыг томиллоо. Түүнийг өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас нэр дэвшүүлэхээр болсон юм. Тэрээр Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн дэд даргаар ажиллаж байгаад ийнхүү өнөөдөр дэд сайдын албан тушаалд томилогдлоо.

 

ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар нь:

1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер
1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан
Ажилласан байдал

1983-1985 онд УБТЗ-ын ачигч
1990-1992 онд УБТЗ-ын техникумд инженер багшаар ажилласан
1992-1993 УБТЗ-ын Ачиж буулгах ангийн орлогч дарга
1993-2006 УБТЗ-ын Олон улсын тээвэр жуулчлалын төвийн захирал,
2006-2015 УБТЗ-ын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
2015-2017 онд УБТЗ-ын хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга
2017 оноос УБТЗ-ын орлогч дарга

Харин  тус салбарын сайдын сунгаа хэдийнэ эхлээд буй. Хуулийн дагуу сайдыг Засгийн газраас нэр дэвшүүлж, УИХ-аас томилдог тул чуулган заралтал сайдын сунгаа үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler