|
Видео

Шинэ мэдээ

УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа

УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа

 

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас зарим компанид шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг шалгалтаар  УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

 ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр: "Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга 2016 зургаадугаар сарын 20-нд тушаал гаргаж, үнийн тарифтаа өөрчлөлт оруулсан байна. Шинэчилсэн тарифийг долооугаар сарын 1-нээс мөрдөнө гэж тушаалдаа дурьджээ.

Гэтэл манай газраас 2006 онд Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ыг монополь аж ахуйн нэгж гэж тодорхойлсон байдаг.

Монополь ААН нь үнийн тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой. Гэвч хянуулаагүй байна. Тиймээс УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler