|
Видео

Шинэ мэдээ

Монгол сонсч, Москва шийддэг болов

Монгол сонсч, Москва шийддэг болов

 

Монгол, Оросын хувь ниилүүлсэн нийгэмлэг "УБТЗ”-ын Ерөнхий хороо өнгөрсөн оны есдүгээр сард Москвад хуралдаж гишүүдийнхээ бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Улмаар тус газрын даргаар ажиллаж байсан Л.Пүрэвбаатарыг чөлөөлж, Д.Жигжиднямааг томилсон билээ. Мөн "УБТЗ”-ын ерөнхий инженер Г.Сэрээнэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь А.Р.Мещеряковыг томилсон юм. Өөрөөр хэлбэл, "УБТЗ”-ын хоёр ч томоохон томилгоог Москвад хийсэн хэрэг. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох удирдлага, Ерөнхий хорооны гишүүд дахин Москваг зорьжээ.

 

Шалтгаан нь Ерөнхий хороог хуралдуулж, "УБТЗ”нийгэмлэгийн орлогч дарга нарыг томилох аж. "УБТЗ”-ын дарга нь нэгдүгээр болон хөрөнгө оруулалт, нийгмийн, эдийн засаг санхүү, удирдлагын асуудал хариуцсан дөрвөн орлогчтой. Харин нэгдүгээр орлогч дарга нь суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалалт, тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан зэрэг мөн дөрвөн орлогчтой ажилладаг. Эх сурвалжийн хэлж буйгаар, Москвад болох Ерөнхий хорооны хурлаар "УБТЗ”-ын даргын санхүү эрхэлсэн орлогч, санхүүгийн алба, хуулийн алба, техникийн алба, нэгдүгээр орлогчийн доорх дөрвөн орлогч даргыг бүхэлдээ "РЖД” нийгэмлэгээс томилох мэдээлэл байна.

 

Энэ тохиолдолд "УБТЗ” нийгэмлэгийн удирдлагын бүтэц замын даргыг нь эс тооцвол Москва, тэр дундаа"РЖД”-гээс бүрэн хараат болох юм. Нэг үгээр хэлбэл, замын даргыг нь Монголын талаас томилуулсан ч нэгдүгээр орлогчоос эхлээд ерөнхий инженер, санхүү, тээвэрлэлт, суурь бүтэц эрхэлсэн орлогч нарыг нь "РЖД”-гээс томилсноор "УБТЗ” бүхэлдээ оросуудын мэдэлд очиж буйгаас өөрцгүй. Өмнө нь "УБТЗ”-ын даргын томилгоотой холбогдуулж Оросын талтай яриа хэлэлцээ хийдэг байсан юм. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр орлогчоос эхлээд бусад орлогч, ерөнхий инженерийн томилгоог Монголд шийддэг байсан билээ. Гэвч ерөнхий инженерээр өерийн хүнийг томилуулсан "РЖД”-гийн талаас орлогч дарга нарын суудлыг ч өөрсдөө томилохоор ийн шахалт үзүүлж эхзлсэн бололтой. Ямартай ч "УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооноос ямар шийдвэр гарахыг харах л үлдэж байна.


С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler