|
Видео

Шинэ мэдээ

АН-ын ҮЗХ яаравчлан хуралдахаар боллоо

АН-ын ҮЗХ яаравчлан хуралдахаар боллооЯг одоо АН-ын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж, хуралдаанд бүх шатны намын үүрийн нарийн бичгийн дарга нар оролцож байна. Тус хуралдаанаар намын дотоод бүтэц, ҮЗХ-г хэзээ зарлан хуралдуулах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд намын дотоод асуудал, улстөрийн нөхцөл байдлаас үүдэн энэ сард хуралдуулах шийдвэрт хүрчээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол ҮЗХ-ны хуралдааны гол асуудал нь Н.Алтанхуягийн гараас АН-ыг салгаж авах бололтой.  
     Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд төрийн эрхийг барьж буй АН хангалтгүй ажилласан. Энэ нь намын дарга Ерөнхий сайдаас үүдэлтэй гэх үзэл бодлыг намын гишүүд илэрхийлж байгаа юм. 
     Учир нь Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлсэн хоёр жил гаруйн хугацаанд  гадаадын хөрөнгө оруулалт татарч, долларын ханш тэнгэрт цойлон, тэр чигээрээ импортоос хамааралтай эдийн засаг маань элгээрээ хэвтсэн гэдгийг наян астай буурлаас найман настай балчир ч мэдэхээр болжээ.
    Жижиг дунд дээд шатны бүх бизнесмэнүүд, төр хувийн хэвшлийнхэн ялгаагүй цомхотгох, царцаах зовлонтой төлөвлөгөө гаргаж чухам яахаа мэдэхгүй зовж сууна. Мэдээжийн хэрэг хямралын бурууг уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнийн уналтаас хэмээн эрх баригчид тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ энэ Засгийн газрын үйл ажиллагааны үнэн төрх нь энэ. Үүний зэрэгцээ улстөрийн хүчнүүдийн арчаагүй дорой улстөржсөн байдал гээд олон зүйлийг дурдаж болох. Тэр тусмаа эрх баригч намын дотоодын дажин, фракц хоорондын дайн ч хамгийн их нөлөө үзүүлсэн.  Шуудхан хэлэхэд тоглоомын улстөр өнөөдрийн нийгмийг залгисан хэрэг. 
     Уг нь 2012 оны сонгуулийн дараа Ардчилсан намаас засаг толгойлох болсон Н.Алтанхуяг эдийн засгийг шинэчлэгч, бодлого тодорхойлогч хэмээн өөрийгөө хэт их дөвийлгөсөн. Тэгэхдээ сайдуудынхаа ажлын цагийг өөрөө бүртгэнэ, хагас сайнд ажиллана, гадаад явуулахгүй гэх зэрэг хий хоосон амлалт ч эсрэгээрээ эргэж, төрийн нүсэр аппаратыг бий болгосон. Энэ мэтчилэн дурдаад байвал маш олон зүйлийг өгүүлж болох. Тиймээс АН-ынхан энэ удаад ҮЗХ-ны хуралдааныг маш яаралтай хийхээр төлөвлөлөө.

Н.Дөл

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler